Олон хэлний толь бичиг

Үгээ энд бич

 Хөрвүүлэх хэл: 

Langtolang Dictionary

Кино видео буланд...

JA slide show

Видео буланд шинээр...

МОННЭТ

wwwmonnet.cz

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1207
mod_vvisit_counterӨчигдөр1867
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт9571
mod_vvisit_counterЭнэ сард40897
mod_vvisit_counterБүгд511980

Хаанаас холбогдов!

Монкарго

soyombo.be

Vlastní vyhledávání

Зар сурталчилгаа

Та mygermongol@yahoo.com хаягаар бидэнтэй холбоо бариарай.Баярлалаа.
                       603 удаа энэ мэдээ уншигдсан байна    
Монгол орны минь голомт мандан бадраг. PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 0
МууСайн 
Мэдээ - Мэдээ
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 25-11-2009 11:57

http://www.dmva.alaska.gov/content/galleries/Mongolia/images/honor_guard_mongolian_flag_opening.jpg

 20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг

Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг
эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх
үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын
хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8
сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд
тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад
хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911
оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын
29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж
албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
http://wiki.news.mn/images/thumb/8/8a/%D0%91%D0%BE%D0%B3%D0%B4_%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD.jpg/200px-%D0%91%D0%BE%D0%B3%D0%B4_%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD.jpg
 
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай
нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт
шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо
зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад
байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит
болж тусгаар тогтнол нь устжээ.

Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг
илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ.
Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос
Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг
Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд
хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын
6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг
байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд
хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол
Ард Улсыг тунхаглажээ.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Sukhe-bator.jpg/200px-Sukhe-bator.jpg


Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол

, Лхагва гараг Одоогоос 18 жилийн өмнө Улаанбаатарт Монголын
ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин
ирж буйг албан ёсоор зарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам
байгуулагдсанаа зарласнаар Монголд олон намын тогтоц нэгэнт бодит
байдал болсныг тунхагласан юм. Яг л энд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс
төрийн зорилго бүхий гурав дахь олон нийтийн байгууллага өөрийн
төрснийг зарласнаар Монголд олон ургалч үзэл гарцаагүй зүйл болж
гэдгийг нотолсон юм. Ингэж дөнгөж төрж байсан Монголын ардчилал
өөрийгөө хуульчилсан билээ. ХХ зуунд болсон Монголын гурав дахь
хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол Улс тусгаар тогтносон,
бүрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс
болж байгааг тунхаглажээ. Яг л 1907 онд сэм бүлэглэсэн Халхын ноёд улс
орныхоо тусгаар тогтнолыг сэргээх ариун үйлсээ 1911 оны
арванхоёрдугаар сарын 29-нд гүйцэлдүүлэн тунхагласан лугаа адил. Яг л
1920 онд ардын, ноёдын, түшмэдийн гурван бүлэг нууцаар үүсэн эх орноо
гадны түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зорин үгсэж явсаар 1921 оны зун
өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсаа ахин тунхаглаж
байсны нэгэн адил.

1696 онд Канши хааны цэрэг Монголд довтолсон, ялангуяа 1757 онд Ойрдыг
цохиж Зүүнгарын хаант улсыг унагаснаас хойш 1990 оны ардчилсан
хувьсгал гарах хүртэлх 300 орчим жилд Монгол орон бие даасан улс
байгаагүй юм. Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилийн турш Монголын
ард түмэн шууд дарлал зовлон амсаагүй боловч вассал орны хувьд өөрийн
төргүй явж иржээ. Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 оны хооронд
ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой
автоном муж болон хувирчээ. 1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь
хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт
Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсын хэсэг,
үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явж ирлээ. 1946 оны
нэгдүгээр сард Хятад, хоёрдугаар сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг
албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1960 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр
элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн
150 гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн
зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч
гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний
хараат улс байсан юм. Америкийн нэрт эрдэмтэн Латтимор үүнийг “дагуул
улс” гэж тодорхойлсон нь үнэн хэрэгтээ ихээхэн зөөлрүүлсэн нэр байлаа.

ХХ зууны Монголын түүх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцэл драмын түүх
байлаа. Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин
гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар
тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн
ялалтад хүрсэн билээ. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын нийт
ард түмний ялалт юм. Энэ хувьсгалын оролцогч нь Монголын бүх ард
түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын ардчилсан холбоо мөөн.

Манжийн эзэн эрхшээлийн үед Монголд онцгой хууль үйлчилж байсан учир
хятадуудаас бүрэн тусгаарлагдаж уусан үгүй болох аюулаас ангид байсан
юм. Гэхдээ Монголын бодлогыг Монголд биш, цагаан хэрмийн чанад дахь
Бээжингээс шийддэг байлаа. Зөвлөлтийн дагуул орон байхдаа Монгол нь
иргэншиж, үйлдвэржиж, хотжиж, соёлжин боловсорсон юм. Гэхдээ Монголын
бодлогыг Монголд биш, Ураалын чанад дахь Москвагаас шийддэг байлаа. ХХ
зуун монголчуудад их юм өгсөөн. Мөн их юмыг нь ч эргэлт буцалтгүй авч
одсон. Гэхдээ бидний олсон хамгийн чухал, хамгийн ариун нандин зүйл
бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолын золиосонд соёл, уламжлал,
бахархал, олон арван мянган хүний амь насыг тавьж туусан. Эрх, эрх
чөлөө, сүсэг бишрэл, үндэсний бахархал ч үнгэгдсэн. Дагалдаад хүний
хүнлэг үзэл, ёс суртахуун үзэл сурталжсан хийрхлээр солигдсон юм.
Үндэсний эрх ашиг хөсөр хаягдан үзэл суртал, дэлхийн хүйтэн дайн,
социализм коммунизмын төгс ялалт гэсэн зүйл бүхнээс чухал тавигдаж
байв. Гэхдээ энэ бүхэн бүгд чухам л тусгаар тогтнолоо хадгалан үлдэх
эрмэлзлэл тэмүүллийн хариу байлаа.

1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах
зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсэглэн
бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал
билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ
утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч
ирсэн юм.

Төр улсаа өөрөө мэдэн барих түүх 300 жилийн завсарлагатайгаар ингэж
монголчуудад өөрсөдөд нь эргэж ирлээ. Үүний дараа шилжилтийн хүнд
хэцүү зовиуртай он жилүүд үргэлжилсээн. Монголчуудын хувьд энэ нь
төрийн нэг хэлбэр нөгөөгөөр солигдсон төдий зүйл байгаагүй. Нийгэм,
эдийн засаг улс төрийн бүтэц зохион байгуулалтын шилжилт төдийгүй
иргэн бүрийн хувьд амьдралын хэв маягийн, ёс суртахууны, үзэл
баримтлалын, ертөнцийг үзэх үнэлэмжийн, гэр бүл болон байгаль орчинтой
харилцах харилцааны, итгэл үнэмшлийн, хувийн зохион байгуулалтын аугаа
шилжилт эхэлсэн юм. 18 жил өнгөрчихөөд байхад энэ шилжилт дуусаагүй л
байна. Шилжилтийг дагаад хар аяндаа асар их нийгмийн зөрчил үүссэн юм.
Зөвхөн шинэ хуучин, хөгшин залуугийн төдийгүй амьдралыг үзэх үзэл
үнэлэмжийн зөрөлдөөн. Ахуй амьдралын өөрчлөлт, шинэ орчноос болоод
олон асуудлууд үүсч түүнээс улбаалан цоо шинээр олон зөрчилдөөн
үүслээ. Цаашид үе солигдтол үргэлжлэх биз. Гэвч бид энэ шилжилтийг
хийх ёстой, дуусгах ёстой, эс тэгвээс улам бүр даяаршин технологижиж
буй өнөөгийн ертөнцөд таарч тохирохгүй, тэр л утгаараа тусгаар тогтнол
маань хэврэгших юм.

Өнгөрсөн жилүүдэд шилжилтийг дагаад нийгмийн олон хурц зөрчилдөөн
үүссэн боловч шилжилт хийж буй олон орнуудтай харьцуулахад Монголд
тусгаар тогтнолыг тойрсон зөрчил маргаан тэмцэл огт болоогүй. Монгол
Улс гадаад харилцааны номлолоо ардчилсан хувьсгалын дөнгөж маргааш
өөрчлөн, энэ дэлхийн улс гүрэн бүртэй тэгш харилцаж өөрийн эрх ашгийг
юун түрүүн гаргаж тавихаа тунхагласан. Мөн мөнхийн хөрш Хятад, Оросоос
гадна гурав дахь хөршийн бодлого явуулахаа мэдэгдсэн. Цэргийн
номлолдоо үндсэн өөрчлөлт оруулж улс орны тусгаар тогтнол, нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын
хүрээнд хүн төрөлхтний нийтлэг эрх ашигтай уялдуулан дипломат арга зүй
болон харилцаагаар сахин хамгаалах болсноо зарласан. Үүний дагуу бид
эх орноо цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж гол таван гүрнээр хүлээн
зөвшөөрүүлсэн. Хүн төрөлхтний аюул гамшиг болсон терроризмын эсрэг
хөдөлгөөнд нэгдэн орж энэ үйл хэрэгт зэвсэгт хүчнээрээ оролцох болсон.
Энхийг сахиулах үйл хэрэгт оролцон НҮБ болон бусад олон улсын
байгууллагын хүрээнд энхийн манаанд мөр зэрэгцэх болсон. Монгол Улсын
тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэл,
түүний арга барил, бодлого, жанжин шугам, авч буй арга хэмжээг
Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрч, дэмжиж буй нь олон ургалч
үзэл хэв хэмжээ болсон өнөөгийн нөхцөлд туйлын том ололт билээ.

“Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаж байна” хэмээн дөчөөд жилийн
өмнө манай нэгэн нэрт яруу найрагч бичээд хэрэгт орон шүлгээ хаалгаж
байсан. Монгол хүн болгоны цээжин дотор явдаг энэ мөрийг 1990 оны
ардчилсан хувьсгалаар Монголын Ардчилсан холбоо анхлан хорвоо
дэлхийгээр нэг, бүхэнд дуулдахуйц хашгиран цуурайтуулсан юм.


Монгол, хятад хоёр манжийн эрхшээлээс суларсны дараа хятадууд Монголд
санаархсаар. 1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай,
парламенттай байв. Хорьдугаар зууны анхны, хамгийн залуу Ерөнхий сайд
Намнансүрэн, сайд Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн нар алуулж,
Чагдаржав амьд үлдэв. Энэ бол хятадын нөлөөгөөр, урвасан хулгай нарын
хийсэн ялт ажиллагааны нэг хэсэг. Монголын төрд зүтгэсэн чадалтай
эрсийг хороож, аймхайг нь сүрдүүлж, шуналтайг нь тэжээсээр, ил далд
түмэн аргаар эрхэндээ оруулахаар оролдсоор байв.

1925 оны 5 сарын 31-нд Бээжинд ЗХУ-Хятадын хооронд байгуулагдсан
найрамдлын гэрээгээр улаан орос, монголыг хятадад худалдчихав. Энэ
гэрээний 5 дугаар зүйлд: "Гадаад Монгол бол Дундад иргэн улсын салшгүй
хэсэг бөгөөд, түүн дэх Хятад улсын бүрэн эрхийг ЗХУ хүндэтгэн
зөвшөөрнө" гэж заажээ. Гаслан гэж энэ буюу. Үүнээс хойш Монгол улс
Хятадын нэгэн муж болж байгаа юм. Тэр үед Монгол улсын Ерөнхий сайд
Цэрэндорж байсан. Хятадаас цэрэг илгээх гэж байтал иргэний дайн гарч
юун монголтой мантай юм болов. Арайхийн 8 жилийн дараа Гоминдан гэгч
нь ялж Чанкайши гарч ирэв. Бичиг баримт нь бэлэн байгаа, жаахан завгүй
байв гээд Монголыг төвхнүүлэх гэтэл цаанаас нь япончууд дайраад ороод
ирвээ. Хятадын 1/3-ийг эзэлчихэв. Ингээд муусайн хятадуудын санаа
байвч сачий нь хүрээгүй юм даа.

Крымд Рузвельт, Черчилл, Сталин нар 1945 оны 2 сард уулзаж европ,
германыг хуваах талаар ярилцав. Төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал
орсон нь Японы эсрэг дайнд Оросыг оруулах явдал байв. Япон 1940 оны
гэрээг зөрчөөгүй учир ЗХУ дайн зарлахаас татгалзсан. Оросыг дайнд
татан оролцуулахын тулд Сталины болзлыг нөгөө хоёр нь биелүүлэхэд
бэлэн байв. Сталин /Монголчууд Шаталин гэнэ/:
- Гадаад Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх
-1905 онд алдагдсан Курилийн арлын өмнөд хэсгийг ЗХУ-д буцааж өгөх
- Хойт хятадын төмөр зам дээр онцгой эрх эдлэх гэсэн 3 санал тавив.

Үүнийг Англи, Америк хүлээн зөвшөөрлөө. Сталин европын дайныг дуусгаад
3 сарын дараа японы эсрэг дайн зарлая гэж амлалаа. Бидний цөөхөн
монголчууд азтай, тэнгэртэй улсаа.
Сталин гуай Чанкайшид дам нөлөөлөхөө хүчлэв. Рузвельт Чанкайшид
Монголыг тусгаар улс болгох талаар хэлэхэд Чан ихэд уурсаж
зөвшөөрөхгүй гэв. Рузвэльт: - Тэгвэл та нар японоос өөрсдөө чөлөөлөгд,
Орос дайнд орохгүй гэхэд Чан зөв харж инээж, буруу харж уйлсаар, сая
хүрэхгүй хүнээ алдаад 30 сая хүнээ аваръя, гэхдээ дайны дараа санал
асуулга явуулъя гэсэн нь түүний гарцгүй болж, сүүлчийн арга саамаа
хайн шалчийсан, дэмий оролдлого байсан юм.

Орос Японд дайн зарлаж, Монголын 80000 хүнтэй арми дайнд оров.
Квантуны армитай хийсэн дайнд Монголын арми 87 хүнээ алдаж, оросууд
дайны хүндийг үүрч 25000 цэрэг, офицероо алдав.
1945 оны 10 сарын 20-нд ёстой, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж,
хөдөө талаасаа цугларсаар, хөх толбот монгол шүү гэсээр 483000 хүн
санал хураалтад оролцож 98 хувийн саналаар тусгаар тогтнолын асуудлаа
өндөгнийхөө хээгээр тамгалан баталгаажууллаа. 9000 хүн эсрэг санал
өгч. Энэ бол ХХ зууны эхний бөгөөд эцсийн улс төрийн акт юм.

Ингээд олон улсын шахалтаар 1946 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах
Монгол Ард Улс Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтож,
1924 оны гэрээ хүчингүй болов. Үүнээс хойш олон улсын картад Монгол
улсыг тусгаар зурдаг болсон доо. Монголын тусгаар тогтнолд дэлхийн II
дайн нөлөөлж, Сталин онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр тэнгэрийн
зараалаар хөдөлсөн бизээ.
Нарийн түвшиндээ цөс ихт эзэн хаадын минь сүнс, сүр хүчний ивээлээр
монголчууд голомтоо манасаар явнаа. Монгол орны минь голомт мандан
бадраг.

Өглөө бүр омогшин сэрэгтүн. Монголчуудаа.
Сэтгэгдлүүд
Шинээр бичих Хайлт
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имайл:
 
вебсайт:
Гарчиг:
UBBCode:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch:
:(:shock::X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s
:!::?::idea::arrow:
 
Please input the anti-spam code that you can read in the image.

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."